Тендер гэдгийг товчоор хэлбэл бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх гэрээ байгуулах эрх олж авах зорилготой тендерт оролцогчдын өрсөлдөх үйл явц. Худалдан авагчийн шаардсан нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрч, нийлүүлэгчээс хариу болгосон санал буюу төрийн байгууллагуудын худалдан авахыг хүссэн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэхээр бизнес эрхлэгчдийн тэдэнд ирүүлж буй саналыг хэлдэг.

Манай зүгээс үйлчлүүлэгчиддээ доорх үйлчилгээг үзүүлнэ.

Тендерийн хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх

Тендерт оролцогчийн материал холбогдох баримт бичгийг хуулийн дагуу бүрдүүлэх

Тендерийн бичиг баримт боловсруулах

Шударга бус өрсөлдөөн, өрсөлдөөний хуулийн хүрээнд зөвлөгөө өгөх, эрхээ шүүхээс гадуур хамгаалах талаар туслалцаа, дэмжлэг үзүүлэх

Тендерийн маргааныг эрх бүхий байгуулагаар шийдвэрлүүлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох