Хүмүүс ахуйн болоод аж ахуйн шинжтэй үйл ажиллагаанд оролцох явцдаа гэрээний эрх зүйн харилцаанд алхам тутам оролцож байдаг бөгөөд өөрсдийн ашиг сонирхлоо нлэрхийлэх, хамгаалах, хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэхийн тулд гэрээний эрх зүйн үндсэн асуудлуудыг зөв танин мэдэх, амьдралдаа хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй гарч байдаг.

Манай зүгээс үйлчлүүлэгчиддээ доорх үйлчилгээг үзүүлнэ.

Гэрээний хууль тогтоомж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зохицуулалтын талаар зөвлөгөө өгөх

Гэрээнээс татгалзах, цуцлах түүнээс үүдэн гарах болзошгүй үр дагаварын талаар шинжилгээ хийх

Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл, гэрээний үүрэг зөрчснөөс үүсэх үр дагавар, хариуцлага, учирсан хохирлыг нэхэмжлэх

Бүх төрлийн гэрээ, хэлцлийн эх бэлтгэх, хэрэгжилтийг хянах

Хүчин төгөлдөр бус гэрээ, хэлэлцээр, гэрээ, хэлэлцээрийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх, гэрээ хэлэлцээрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл, нөхцөл, журам

Хөөн хэлэлцэх ерөнхий ба тусгай хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг тоолох, түр зогсох, тасалдах, дуусгавар болох, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны үр дагавар

Гэрээнээс татгалзах нөхцөл журам, гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзснаар үүсэх үр дагавар

Гэрээнээс үүдэлтэй маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, шүүх, арбитрт өмгөөлөгчөөр оролцох