Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн асуудалд мэдлэг, туршлагатай хуульчийн эрэлт хэрэгцээ их байна. Манай фирм аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд зөвлөгөө өгөхөөс гадна бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, стратегийн ач холбогдол бүхий  шийдвэр гаргах зэрэгт шаардагдах үйлчилгээг шуурхай үзүүлж, хамтран ажилладаг. Бид шинээр үүсгэн байгуулагдаж байгаа аж ахуйн нэгжээс авхуулаад үндэстэн дамнасан корпорациудад шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн хамтран ажилладаг. Мөн Монголын зах зээлд шинээр орж ирж буй гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудад Монголын хууль эрх зүйн орчны талаар цогц мэдээллийг эмхэтгэн өгч, Монголд салбар нэгжээ байгуулахтай холбоотой ажиллагаанд нь туслалцаа үзүүлдэг.

Бид танай байгууллагын өдөр тутмын тулгамдсан асуудалд цаг тухайд нь шаардлагатай зөвлөгөөг өгч, холбогдох баримт бичгийн боловсруулалтыг хийж, асуудлыг цаг тухайд нь шийдэн ажиллах боломжтой буюу өөрөөр хэлбэл танай байгууллагын албан ёсны гэрээт хуулийн хэлтэс болж ажиллах бүрэн боломжтойгоороо онцлог.

Мөн дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

Компаний, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо, хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрын эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх
Компаний, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо зэргийг үүсгэн байгуулах, эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авах, тамга тэмдэг гаргуулах
Компанийг нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, татан буулгах эрх зүйн үндэслэлийг гаргах, холбогдох баримт бичгийг боловсруулах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх
Компанийн хувьцааг хэсэгчлэн болон бүхэлд нь худалдах гэрээ, баримт бичгийг боловсруулах
Компанийн хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход холбогдох бүртгэлийг хийлгэх
Компани болон бусад хуулийн этгээдийн материаллаг болон оюуны өмчийн эрхийг баталгаажуулахад туслалцаа үзүүлэх
Компани болон бусад хуулийн этгээдийн дотоод үйл ажиллагааг зохицуулах баримт бичгүүдийг боловсруулах
Компани болон бусад хуулийн этгээдийг эрх зүйн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагад төлөөлөх
Компанийн эрх бүхий албан тушаалтан компанид хохирол учруулсан асуудлаар компани эсхүл компанийн хувьцаа эзэмшигчдийг шүүхэд төлөөлөн оролцох
Аливаа хувьцаа эзэмшигч хувьцаа худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлэх, эрхээсээ татгалзах, хувьцаа дагаж худалдах, тодорхой хугацаанд эсхүл хугацаанаас өмнө заасан үнээр хувьцаа худалдах /call option, put option/, г.м хэлцэл хийх
Хувьцаа солилцох хэлцэл хийх (share swap) талаар бүх талын зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, шаардлагатай гэрээ, хэлцлийг боловсруулах
Толгой компани охин компанидаа баталгаа гаргах, зээл олгох г.м хэлцлийг хийх, гэрээг боловсруулах
Компанийн ээлжит, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, хурлын зар хүргэх, тэмдэглэл хөдлөх, хурлын шийдвэрийг баталгаажуулах талаар бүхий л талын зөвлөгөө, туслалцаа үзүүлэх
Компанийн жижиг хувьцаа эзэмшигч /Minority shareholder/ Компанийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх талаар бүхий л талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх
Компанийн хувьцаа эзэмшишчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход холбогдох бүртгэлийг хийлгэх, шаардлагатай гэрээ, шийдвэр, хурлын тэмдэглэл, бусад бичиг баримтыг боловсруулах,
Компани хувьцаа нэмж гаргах, хөрөнгө оруулалт татах асуудлаар бүх төрлийн хэлцэл, шийдвэр, бичиг баримтыг боловсруулах
Компани аливаа тусгай зөвшөөрөл, техник, эдийн засгийн үндэслэл, уурхай дээрх хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, гэрээгээр олгогдсон шаардах эрх, эрх, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө барьцаалан зээл авах асуудлаар бүхий л талын хууль зүйн туслалцаа үзүүлэх, шаардлагатай гэрээ, хэлцэл боловсруулах, шийдвэр, хурлын шийдвэр боловсруулах, барьцаа бүртгэх
Компани болон бусад хуулийн этгээдийн материаллаг болон оюуны өмчийн эрхийг баталгаажуулахад туслалцаа үзүүлэх
Компани болон бусад хуулийн этгээдийн дотоод үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн гэрээ, харилцагч нартай байгуулах гэрээ г.м боловсруулах,
Шүүх болон арбитрт төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох
Компанийг татан буулгах