Оюуны өмчид утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл, компьютерын программ, уран бүтээлчдийн тоглолт, дуу авианы бичлэг болон радио телевизийн нэвтрүүлэг, хүний бүтээн туурвисан бүх шинэ бүтээл, шинжлэх ухааны нээлт, бүтээгдэхүүний загвар, бараа болон үйлчилгээний тэмдэг, хуулийн этгээдийн нэр зэрэгт хамаарах эрхийг эрх зүйн хүлээнд хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх асуудал тулгардаг.

Манай зүгээс үйлчлүүлэгчиддээ дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

Оюуны өмчийн хууль тогтоомж, хэрэгжилтийн талаар зөвлөгөө өгөх
Оюуны өмч/ шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, утга зохиолын бүтээл гэх мэт/-ийг баталгаажуулахад хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчлүүлэгчийг төлөөлөх
Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, зохиогчийн эрхийн бүтээлийн онцгой эрхийг шилжүүлэх гэрээ холбогдох баримт бичгийг боловсруулах
“Ноу-Хау” шилжүүлэх гэрээ боловсруулах, хэлэлцээр хийх, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх
Оюуны өмчийн маргааныг шүүхийн болон шүүхийн бус аргаар хэлэлцэн шийдвэрлэх ажиллагаанд үйлчүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох
Оюуны өмчийг өмчлөх эрхээр аливаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах, түүнийг үнэлэх
Гадаадын иргэн, аж ахуйн нэгж Монгол Улсад оюуны өмчөө хэрхэн баталгаажуулах асуудлаар төрөлжсөн зөвлөгөө өгөх
Оюуны өмчийг өв залгамжлах эрх зүйн асуудал