Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин бөгөөд гэр бүлийн харилцаанаас ангид нэг ч хүн оршин амьдрах боломжгүй. Хүмүүс өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж эрхээ хэрэгжүүлэн, үүргээ гүйцэтгэхийн тулд нэн түрүүнд гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтын талаар зохих мэдлэгтэй байх зайлшгүй шаардлага бий болно. Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хооронд үүсэж буй эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүрэгтэй холбоотой эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах нийгмийн харилцааны нэгэн төрөл болно. Сүүлийн үед Монгол улс гэр бүлтэй холбоотой маргаан ихээхэн гарах болсон бөгөөд шүүхээр шийдвэрлүүлж байгаа хэргүүдийг харахад өссөн хандлагатай байна.

Манай зүгээс үйлчлүүлэгчиддээ дараах үйлчилгээг үзүүлнэ.

Гэр бүл болох, гадаад дотоодын иргэнтэй гэр бүл болох, гэрлэлт бүртгүүлэх
Гэр бүл бологчдын хооронд хийх Эд хөрөнгийн гэрээ боловсруулах
Гэр бүл цуцлах, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шүүхэд төлөөлөх, өмгөөлөх
Гэр бүлийн дундын өмчлөл, хуваарьт хөрөнгөтэй холбоотой маргаан
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн гишүүнийг хамгаалах, өмгөөлөх
Хүүхдийн тэтгэмж, тэтгэлэг тогтоолгохтой холбоотой маргаан
Хүүхэд үрчлэх
Өв залгамжлал, гэрээслэлтэй холбоотой маргаан
Харгалзан дэмжигч, асран хамгаалагч тогтоолгох, тогтоохтой холбоотой маргаан
Гэр бүлийн харилцааны бусад асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх