Өмчийн эрх зүйгээр дараах харилцааг зохицуулдаг.

  1. Эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эзэмшилд байлгах, хамгаалахтай холбогдсон харилцаа
  2. Эдийн бус хөрөнгийг бүтээх, ашиглахтай холбогдсон харилцаа Тухайлбал:Шинжлэх ухаан техник, утга, зохиол урлагийн салбар дахь шинэ ололт үр дүнг ашиглах, зохиогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг тус тус зохицуулна

Манай зүгээс үйлчлүүлэгчиддээ доорх үйлчилгээг үзүүлнэ:

Өмч, хөрөнгө түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх
Өмч, хөрөнгийг баталгаажуулахад туслалцаа үзүүлэх, төлөөлөх
Өмчийг түрээслэх, хөлслөх, дамжуулан түрээслэх зэргээр эдийн засгийн эргэлтэнд оруулахад зөвлөгөө өгөх, гэрээ, хэлцлийн төсөл боловсруулж өгөх
Хөрөнгө худалдан авах, худалдах, бэлэглэх, шилжүүлэн авахтай холбоотой гэрээ боловсруулах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх
Гадаадын иргэн Монгол улсад үл хөдлөх худалдан авах, бусдад шилжүүлэх, барьцаалах, түрээслэхтэй холбоотой хуулийн зөвлөгөө өгөх
Өмч, хөрөнгө, түүнийг эзэмших, ашиглах, бусдад барьцаалах, үүрэг ногдуулсан хэлцэл хийх, баталгаа гаргах, захиран зарцуулахтай холбоотой хууль тогтоомжийн талаар мэргэжлийн хуулийн зөвлөгөө өгөх
Өмч хувьчлалтай холбоотой асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэх
Хөрөнгө өмчлөхтэй холбоотой маргаанд төлөөлөх, шүүхэд өмгөөлөгчөөр оролцох
Өмч, хөрөнгийн татвар хураамжийн талаар зөвлөгөө өгөх
Өмч, хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбоотой гэрээ, хэлцлийн эх бэлтгэх
Өмчийн маргаанд үйлчлүүлэгч этгээдийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох
Хөрөнгөд ногдох аливаа татвар, хураамж, төлбөрийн талаар зөвлөгөө өгөх