Өмчийн олон хэвшил бүхий зах зээлийн харилцаанд иргэд хөдөлмөр эрхлэлтэд ямар нэгэн байдлаар хамаардаг. Тухайлбал: иргэд зөвхөн төрийн албанд ажиллаад зогсохгүй хувийн хэвшилд ч өргөнөөр ажиллаж хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд өдөр тутам оролцож байдаг бөгөөд ажиллах явцдаа өөрсдийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, эрхээ хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэхийн тулд хөдөлмөрийн эрх зүйн үндсэн асуудлуудыг зөв танин мэдэх, амьдралд хэрэгжүүлэх зайлшгүи шаардлагатай байдаг.

Манай зүгээс үйлчлүүлэгчиддээ дараах үйлчилгээг үзүүлнэ.

Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөв хэрэглэх, үндэслэх талаар зөвлөгөө өгөх
Байгууллага, үйлчлүүлэгчид байвал зохих хөдөлмөрийн баримт бичгийн жагсаалтыг гаргах, боловсруулж өгөх
Ажилтныг ажилд авах, ажлаас халах, шагнал урамшуулал олгох гэх мэт харилцааг журамлах шийдвэрийн төсөл бэлтгэх
Хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, контрактын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, нууцын жагсаалт, аюулгүй ажиллагааны заавар гэх мэт баримт бичгийг боловсруулах, зөвлөх
Хөдөлмөрийн хамтын болон ганцаарчилсан маргаанд өмгөөлөгчөөр оролцох
Байгууллагын удирдлагаас гаргах аливаа шийдвэрийн төсөл боловсруулах, танилцуулах
Төрийн албаны зөвлөлд үйлчлүүлэгчийн төлөөлөх
Хөдөлмөрийн харилцаанд гарсан марнгаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, шүүхэд өмгөөлөгчөөр оролцох