Эрх зүйн харилцаанд төр дан ганц өөрийн иргэнтэй бус өөрийн нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, шилжин ирэгч, түр ирэгч, дамжин өнгөрөгч, дүрвэгч болон тухайн улсад хууль бусаар оршин суугаа этгээдтэй ч оролцдог.  Аливаа улсын нутаг дэвсгэрт түр оршин суугаа хэн боловч бүгд л хууль тогтоомжоор баталгаажсан эрх, үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэдний эрх зүйн байдлыг тухайн улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжоор тогтоосон байдаг.

Манай зүгээс үйлчлүүлэгчиддээ дараах үйлчилгээг үзүүлнэ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын талаар цогц зөвлөгөө өгөх
Гадаадын иргэн Монгол улсын виз авах асуудлаар зөвлөгөө өгөх
Гадаадын иргэн Монгол улсад оршин суух зөвшөөрөл авах, бүртгүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх
Гадаадын иргэн Монгол улсад ажил, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, шилжүүлэг хийлгэх асуудлаар зөвлөгөө өгөх, эрх бүхий байгууллагад төлөөлөх
Гадаадын иргэн виз авах асуудлаар зөвлөгөө өгөх, түүнчлэн хөрөнгө оруулагчийн карт авах асуудлаар зөвлөгөө өгөх
Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл визийн хугацаа сунгуулах асуудлаар зөвлөгөө өгөх, эрх бүхийи байгууллагад төлөөлөх
Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл визийн хугацаа сунгуулах асуудлаар зөвлөгөө өгөх
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд хөрөнгө оруулсан гадаадын иргэн хөрөнгө оруулагчийн карт авах, оршин суух зөвшөөрөл болон виз авах талаар цогц мэдээлэл зөвлөгөө өгөх
Гадаадаас ажилтан урьж ажиллуулах талаар холбогдох баримт бичгийг бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө өгөх
Виз, оршин суух зөвшөөрөл авах асуудлаар төлөөлөн ажиллах
Хилийн чанадаас ажилтан урьж ажиллуулах, олноор нь оруулж ирэх талаар зөвшөөрөл, Засгийн газраас тогтоосон квот, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлбэрийн талаар зөвлөгөө өгөх,эрх бүхий байгууллагад төлөөлөх
Энэ талаар үүссэн аливаа маргаанд төрийн эрх бүхий байгууллага, шүүхэд төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, г.м.