Газрын эрх зүйгээр иргэд, хуулийн этгээдээс газартай харьцах, түүний үр шимийг нь хүртэх явцад үүсэх олон талт харилцааг зохицуулдаг бөгөөд эдгээр харилцаа нь газар өмчлөх, эзэмших, ашиглах, хамгаалах талаар төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүсдэг.

Манай зүгээс үйлчлүүлэгчиддээ дараах үйлчилгээг үзүүлнэ.

Газрын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх
Газар эзэмших, ашиглах, өмчлөх тухай хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичгийн төсөл бичих, жагсаалт гаргах
Газар эзэмших, ашиглах, өмчлөх шилжүүлэх гэрээ, хэлцлийн эх бэлтгэх
Газар эзэмшигч бусдад өөрийн эзэмшлийн газрыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн бусдад тодорхой хугацаагаа ашиглуулах гэрээний загварыг боловсруулах, зөвлөгөө өгөх, холбогдох байгууллагад бүртгүүлэх
Тусгай хамгаалалттай газарт дотоод аж ахуйн нэгж хуулийн хүрээнд хэрхэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн газар ашиглах талаар зөвлөгөө өгөх
Төрийн эрх бүхий байгууллагад төлөөлөх
Газрын маргаан үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох