Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгүүлэх

-Иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, түүний дотор эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас гаргуулах

-Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын арбитрын байгууллагын шийдвэр, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас гаргуулах

-Шүүхээр баталгаажуулсан Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт, тэдгээрийн үндсэн дээр шүүхээс олгосон гүйцэтгэх хуудас гаргуулах

– Эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоолын торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан болон эд хөрөнгө, зардал гаргуулах, хохирол төлүүлэх заалт, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас гаргуулах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гэрээ байгуулах, Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ хийх, холбогдох бичиг баримтыг цуглуулах

Шүүхийн гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гаргуулах