Үндсэн хууль нь хүний үндсэн эрхийг хамгаалах зорилгоор төрийн байгууллагын үндсийг тодорхойлсон, хууль зүйн дээд хүчин чадалтай, хэм хэмжээний нийлбэр ба үндсэн эрх нь эн тэргүүнд төрөөс эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэхийн эсрэг эрх зүйн хамгаалалт болж байдаг. Иймээс Үндсэн хуулийн байгууллага албан тушаалтны гаргаж буй шийдвэр, үйл ажиллагаа болон Хууль тогтоомжуудыг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах, Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа, шийдвэр болон хууль тогтоомжуудын талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах, Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зэрэг Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн үйлчилгээг бид үзүүлнэ.