zurag

Өмгөөллийн MОНГОЛЫН ХУУЛИЙН КОРПОРАЦИ ХХН нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж, шударга ёсыг хангах зорилготойгоор үүсгэн байгуулагдаж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Өмгөөллийн “Монголын хуулийн корпораци” ХХН нь анх “Монарч” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч хуульч Ц.Монгол нь 1985 оноос хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн Тэргүүний Өмгөөлөгчдийн нэг юм. Бид 9 гаруй жил гадаад, дотоодын иргэд, хуулийн этгээдүүдэд хууль зүйн үйлчилгээг үзүүлж байгаа ба мэргэжлийн үйл ажиллагаандаа бодитой хандаж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх чадвар бүхий хууль зүйн бүх салбарт онол, хэрэглээний өндөр түвшинд бэлтгэгдсэн, арвин туршлагатай, мэргэшсэн хуульчид эрх зүйн онол ажлын арга, туршлага төлөвшсөн хуульчдаас бүрдсэн хамт олонтой өмгөөллийн хууль зүйн фирм билээ.

Манай фирм нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан ёсоор иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, өмгөөллийн үйлчилгээнйи баталгааг бүрэн хангаж хуульчийн ёс зүйг чандлан сахиж ажилладаг. Бид үйлчлүүлэгчийнхээ цагийг бодитой хэмнэсэн үйл ажиллагааг эрхэмлэхийн зэрэгцээ сэтгэл ханамжийг дээд зэрэгт хүргэхийн төлөө үйлчлүүлэгчийнхээ бизнес, хувийн байдал, ашиг сонирхолтой сайтар танилцсаны үндсэн дээр хуулийн бүхий л боломжит хувилбаруудыг нухацтай судлаж, хуулийн хүрээнд үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалахын төлөө үнэнч шударгаар ажилладаг. Монголын болон Олон улсын эрх зүйн орчинд бүхий л асуудлаар хууль зүйн үйлчилгээг үзүүлж, нягт нямбай өндөр хариуцлага, үнэнч байж үр дүнтэй, чанартай харилцааг гол болгон ажилладаг. Бид дотоодод болон гадаадад хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхдээ нэн тэргүүнд үйлчлүүлэгчтэйгээ нягт холбоотой хамтран ажиллахыг эрмэлздэг. Иймдээ ч бидний үйл ажиллагааны гол зорилго бол үйлчлүүлэгчийнхээ нөхцөл байдалд тохирсон хамгийн оновчтой шийдлийг боловсруулан хэрэгжүүлэх явдал юм.

Бид хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа хуульчийн эрх зүйн байдлын хуулийн дагуу үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хуульд үл харшлах арга хэрэгсэлийг ашиглан бүрэн тууштай хамгаалах, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх хийгээд хуульд заасан бусад үүргийг чандлан сахидаг.