Ашигт малтмалын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх

Аливаа хөрөнгө оруулагч нарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компанид гадаад дотоодын иргэн, хуулийн этгээд хөрөнгө оруулахад зөвлөгөө өгөх, холбогдох гэрээ, бичиг баримтыг боловсруулах

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, нөхөрлөлийг нэгтгэх, нийлүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх, бичиг баримтыг боловсруулах, төрийн эрх бүхий байгууллагад төлөөлөх, хийж гүйцэтгэх

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ, хэлцэл, баримт бичгийг боловсруулах

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, бүртгүүлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөөс хамгаалах, маргаантай асуудлыг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэх, маргаантай асуудлаар шүүхэд төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг банк, санхүүгийн байгууллагад барьцаалах, барьцааг чөлөөлөх, эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор бусад аж ахуйн нэгжид шилжүүлэх

Ашигт малтмалын салбар дахь татвар, төлбөр, хураамжийн эрх зүйн зохицуулалтын талаар зөвлөх, тогтворжуулалтын гэрчилгээ, хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар зөвлөх, төрийн эрх бүхий байгууллагад энэ талаар хүсэлт гаргах, хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах, санал өгөх

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани болон түүний тусгай зөвшөөрөлд эрх зүйн нарийвчилсан дүн шинжилгээ хийх

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид шууд эсхүл шууд бусаар хөрөнгө оруулах эсэхийг тодорхойлох, бүтэц боловсруулах