Бид нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн аль нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан дараах хэрэг, маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлдэг, Үүнд:

Иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан маргаан;

Компани, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн хоорондын маргаан;

Хөршийн эрхийн маргаан;

Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн маргаан;

Бусдын газар дээр барилга, байгууламж барих, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах, бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмшиж ашиглахтай холбогдсон маргаан;

Эд хөрөнгийн барьцаатай холбогдсон маргаан;

Бүх төрлийн гэрээ, хэлцлээс үүдэн бий болсон маргаан;

Гэм хор учруулснаас үүсэх үүргийн маргаан;

Өв залгамжлал, гэрээслэлтэй холбоотой маргаан;

Гэрлэлт цуцлуулах болон дундын эд хөрөнгийн маргаан;

Хөдөлмөрийн маргаан;

Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтаас үүдсэн маргаан;

Оюуны өмчийн маргаан;