Монголын Хуулийн Корпораци нь дараах ажлын байранд таныг урьж байна.

Ажлын байр: ХУУЛЬЧ

Ерөнхий шаардлага:
– Эрх зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон магистраас доошгүй зэрэгтэй, хуульч мэргэжилтэй
– Холбогдох сургалтуудад хамрагдсан байх
– Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, гэрээ боловсруулах чадвартай
– Мэргэжилээрээ 2-оос доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай байх
– Зөв хандлагатай, бүтээлч санаачлагатай байх
– Багаар ажиллах чадвартай байх

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

– Хууль эрх зүйн зохицуулалт, практикийн талаар харьцуулсан судалгаа хийх, стратегийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах
– Гэрээний төслийг монгол, англи хэл дээр боловсруулах, хянах
– Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, түүнтэй холбогдох Иргэн, Эрүү, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн хүрээнд оролцох, нотлох баримт цуглуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх
– Эрх зүйн дүн шинжилгээ хийх
– Арбитрийн ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх;
– Гадаад дотоодын компани, хувь хүнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
– Арбитрийн ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх

Та CV-гээ ariuna@mongolianlawcorp.mn хаягаар явуулна уу.