Бид нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн аль нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан дараах хэрэг, маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Үүнд:

Иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан маргаан;
Компани, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн хоорондын маргаан;
Хөршийн эрхийн маргаан;
Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн маргаан;
Бусдын газар дээр барилга, байгууламж барих, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах, бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмшиж ашиглахтай холбогдсон маргаан;
Эд хөрөнгийн барьцаатай холбогдсон маргаан;
Бүх төрлийн гэрээ, хэлцлээс үүдэн бий болсон маргаан;
Гэм хор учруулснаас үүсэх үүргийн маргаан;
Өв залгамжлал, гэрээслэлтэй холбоотой маргаан;
Гэрлэлт цуцлуулах болон дундын эд хөрөнгийн маргаан;
Хөдөлмөрийн маргаан;
Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтаас үүдсэн маргаан;
Оюуны өмчийн маргаан;