МОНГОЛЫН ТӨР, НИЙГМИЙН ЦЭРГИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫГ ЦАГААТГАХ ТУХАЙ

/Зууны Мэдээ Сонин №22 (498) 2015 оны 2-р сарын 3 өдөр/

2014 ОНЫ 11-Р САРЫН 7 ӨДӨР Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын 2014 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 19 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд бид Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбал хэлмэгдэж байсан эсэх асуудалтай холбогдох баримт материалуудыг судлан үзэв.

Ю.Цэдэнбалтай холбогдох баримт материалуудтай танилцаж үзэхэд, тэрээр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөн хэлмэгдэж хохирсон болох нь тогтоогдож байна. Үүнд:
Нэгдүгээрт: Иргэн Ю.Цэдэнбалын эх орондоо амьдрах эрхийг тухайн үеийн эрх баригчид бүдүүлгээр зөрчиж, гадаад оронд эмчлүүлнэ хэмээн хууран мэхлэх замаар явуулж, нас барах хүртэл нь долоон жил гэрийн хорионд хатуу хяналтан дор байлгаж, иргэний паспортыг нь Монголын Элчин Сайдын Яам хурааж авсан байна. Энэ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн Гуравдугаар зүйлийн 3.1.2-т “Улс төрийн хэлмэгдүүлэлт” гэдэгт “Шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах” гэсэн заалттай тохирч байх тул Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар хэлмэгдсэн болохыг харуулж байна.
Хоёрдугаарт: Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үндсэн хуулийн 19 дүгаар зүйлийн “Иргэний хөдөлмөрлөж олсон орлого, хадгаламж, орон сууц, амины туслах аж ахуй, амины хэрэгцээт зүйл, гэрийн эд хогшлыг аминдаа өмчлөх эрх, түүнчлэн амины өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаална” 87 дугаар зүйлийн “БНМАУ-ын иргэдийн орон сууц, захидал харилцааны нууц нь халдашгүй эрхээр хангагдана” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Ю.Цэдэнбалын гэр байшинд эздийн нь зөвшөөрөлгүй, шүүхийн шийдвэргүйгээр халдаж, хувийн эд, хөрөнгийг нь хурааж, үрэгдүүлэн, түүх соёлын 30 мянга гаруй үзвэрийг шамшигдуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.
Гуравдугаарт: Аль ч шатны шүүхийн шийдвэр гараагүй байтал үндэслэлгүйгээр Ю.Цэдэнбалын улсын Хошой Баатар, Маршал цол болон одон, тэмдэгийг хураасан МАХН-ын шийдвэр нь хүний эрхийг ноцтой зөрчсөн, хохироож хэлмэгдүүлсэн үйлдэл байв. Тухайлбал өөрийг нь байлцуулалгүйгээр, тодорхой үндэслэлгүйгээр намаас хөөсөн нь дүрмээ зөрчсөн, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг хөсөрдүүлсэн, МАХН- ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1990 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр гаргасан “Нөхөр Ю.Цэдэнбалд БНМАУ-ын Маршал, Хөдөлмөрийи Баатар, Улсын Баатар цол олгох тухай гарсан тогтоолуудыг хүчингүй болгох тухай” 15 тоот тогтоол нь тухайн үеийн Үндсэн хуулийг зөрчсөн, төр, засгийн байгуулагуудад  нөлөөлөх гэсэн оролдлого, хүний эрхийг ноцтой хохироож хэлмэгдүүлсэн хэрэг мөн байв.

Мөн БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчид 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Юмжаагийн Цэдэнбалд олгосон цолуудыг хасах тухай” зарлиг гаргасан нь шүүхийн ямарч шийдвэргүй бөгөөд тодорхой үндэслэлгүй, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл байв.

Гэвч Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлж, хохироосон үйл ажиллагааг засаж залруулах талаар зарим ажлууд хийгджээ. Үүнд:

Нэг. “Ю.Цэдэнбал ба түүнийг тойрон хүрээлэгчдийн хэрэг”-ийг хууль хяналтын байгууллагууд хянан үзэж Улаанбаатар  хотын шүүх тус хэргийг 1992 оны наймдугаар сарын 10-ны 54 тоот магадлалаар хүчингүй болгожээ.
Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар “Зарлиг хүчингүй болгох тухай” 1997 оны аравдугаар сарын 30-ны өдрийн “Танилцуулга”-даа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 97 тоот зарлиг Үндсэн хууль зөрчиж, Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн болохыг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн байна. Танилцуулгад дурдахдаа:

  1. БНМАУ-ын Ардын Их Хурал 1990 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “БНМАУ- ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль гаргаж Үндсэн хуулийн оршил болон 82 дугаар зүйлээс МАХН бол төр, нийгмийн удирдах, манлайлах, жолоодох хүч болох тухай заалтыг хассан байна. Үндсэн хуульд ийм өөрчлөлт Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлэхээр тогтов.

Signed article Tsedenbal