ЗАХИРГААНЫ ХЭРЭГ

 

Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны байгууллага,  албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл өөрсдийн шийдвэр, үйл ажиллагааг хуулийн дагуу хамгаалуулах хүсэлтэй бол манай фирмд хандаж  үр дүнтэй, чанартай ажлын төлөө хамтран ажиллах боломжийг санал болгож байна.

 

Бид захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, түүнийг хүчингүй болгуулах, илт хууль бусад тооцуулах, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр гаргуулах, захиргааны акт гаргахыг даалгуулах, актын төлбөрийн хэмжээг багасгуулах зэрэг хэрэг маргаанд дараах чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлдэг.

 

Бидний ажилладаг захиргааны нийтлэг хэрэг маргааны төрөл

– Уул уурхайн болон ашигт малтмалын /тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, түдгэлзүүлэх, бүртгэхтэй холбоотой/ маргаан
– Газрын /газрын эзэмшил, ашиглалт, өмчлөл, дуудлага худалдаа, давхардуулан олгосон гэх мэт/ маргаан
– Төрийн албаны /төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн, сахилгын арга хэмжээ авагдсан гэх мэт/ маргаан
– Сонгуулийн маргаан
– Татварын /НӨАТ, ХХОАТ, ААНОАТ, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны  төлбөр, нийгмийн даатгал гэх мэт/ маргаан;
– Оюуны өмчийн бүртгэлийн /патент, барааны тэмдэг, зохиогчийн эрхийн гэрчилгээг олгохтой холбоотой/ маргаан;
– Тендер, сонгон шалгаруулалт, өрсөлдөөний талаарх маргаан
– Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой маргаан
– Улсын бүртгэлийн маргаан
– Төрийн хяналт шалгалттай холбоотой /улсын байцаагчийн акт, дүгнэлт/ маргаан
– Үнэт цаас, хувьцааны маргаан
– Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн маргаан

 

Бид дээрх хэрэг, маргаантай холбогдуулан дараах ажиллагааг гүйцэтгэх боломжтой

– Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргахад бүх төрлийн туслалцаа, зөвлөгөө өгөх, төлөөлж оролцох;- Бүх шатны шүүхэд төлөөлөх болон өмгөөлөгчөөр оролцож хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх;

– Эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авах;

– Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох, төлөөлөх;

– Захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүн шинжилгээ хийх;

– Нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээн дэх аливаа асуудлаар судалгаа хийж, хууль зүйн дүгнэлт санал гаргах;

– Хууль тогтоомжид нийцүүлэн захиргааны акт дүрэм, журам, төсөл боловсруулах.

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *